Монгол Ардын Нам нь ЭРХ ЧӨЛӨӨ, ШУДАРГА ЁС, ЭВ САНААНЫ НЭГДЭЛ, үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлсэн СОЦИАЛ ДЕМОКРАТ үзэл баримтлалтай улс төрийн байгууллага мөн.

Санал хүсэлт

Иргэд, олон нийтээс санал, хүсэлт хүлээн авна.

Үзэл баримтлал
01.

Нэг ХҮНИЙ ЭРХ, СОЦИАЛ ДЕМОКРАТ ҮНЭТ ЗҮЙЛС

Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, зөрчигдөхөөс сэргийлж, үүрэг, хариуцлагаа ухамсарлан иргэдийн хяналт, оролцоог дэмжинэ. Хүний үндсэн эрхийг бүрэн дүүрэн, бодитой хэрэгжүүлэх улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлж, хуульчлан хамгаална. Нийгмийн шударга ёсыг бий болгох, баян хоосны хэт ялгааг арилгахад чиглэсэн дэвшилтэт татварын бодлого хэрэгжүүлнэ. Эв санааны нэгдэлтэй, чөлөөт, шударга нийгмийг байгуулахын тулд нийгмийн хамгааллын зохистой, үр дүнтэй, үр нөлөөтэй бодлого хэрэгжүүлнэ. Эрх мэдлийн давуу байдал үүсгэхгүйгээр төр, хувийн хэвшил, үйлдвэрчний эвлэл зэрэг иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран, нийгмийн бүх талын эрх ашгийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

undefined image
02.

Хоёр ЭВ САНААГААР НЭГДСЭН НИЙГЭМ

Нийтийн сайн сайхны төлөө нийгмийн нөөц, баялгийг хуваарилахад төрийн зохицуулалт, иргэний идэвхтэй оролцоог хангаж, иргэн бүрд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж байхыг эн тэргүүнд тавина. Эрүүл амьралын хэв маягийг дэмжсэн, урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлнэ. Бүгдийг тэгш хамарсан, адил тэгш боломж ойлгосон, чанартай, насан туршдаа суралцахуйц, бүх нийтийн боловсролыг дэмжинэ. Ажлын байрыг нэмэгдүүлсэн, хөдөлмөрийн харилцаанд ажилтан, ажил олгогчийн эрхийг тэнцвэртэй хангасан, амьдралд хүрэлцэхүйц цалин хөлс бүхий зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Хот, хөдөөгийн харилцан шүтэлцээтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлж, амьдралын чанарын ялгааг бууруулна. 

undefined image
03.

Гурав ШУДАРГА ЁСНЫ ЗАСАГЛАЛ

Хяналт тэнцлийн зарчмыг тусгасан эрх мэдлийн хувиарилалтыг боловсронгуй болгож, хууль дээдлэх ёсыг чанд сахисан, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалсан парламентын ардчилсан засаглалыг бэхжүүлнэ. Нээлттэй, хариуцлагатай, авлигаас ангид засаглалыг төлөвшүүлнэ. Бүх нийтийн сайн сайхны төлөөх нийгэм, эдийн засгийн бодлого, үйл ажиллагаанд төрийн оролцоог зохистой болгоно. Жендерийн эрх тэгш байдлыг хангасан бодлого, эрх зүйн орчин, соёлыг бүрэн төлөвшүүлнэ. Цахим хуваагдлыг арилгаж, хүн бүрд хүртээмжтэй цахим шилжилт хийнэ. 

undefined image
04.

Дөрөв ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЧАНАРТАЙ ӨСӨЛТ БҮХИЙ ЭДИЙН ЗАСАГ

Инновац шингээсэн, бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай, экспортын чиг баримжаатай, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Шинжлэх ухаан, технологийн ололт, инновац, бүтээмжид суурилсан үндэсний аж үйлдвэрийн чадавхыг нэмэгжүүлнэ. Нийтийн сайн сайхныг цаг ямагт эрхэмлэн, тэгш бус байдлыг бууруулах нийгэм-эдийн засгийн бодлогоор чинээлэг дундаж давхаргыг тэлнэ. Ядуурлыг бууруулах цогц бодлого боловсруулж, орлого хүртээмжийг нэмэгдүүлснээр хүн бүр нийгмийн амьдралд эрх тэгш оролцох боломжийг нээнэ. Үе хоорондын шударга ёсны зарчмаар нөөц баялгийг ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх, гадаад өрийн асуудлаар хойч үедээ дарамт, хохирол учруулахгүй байх бодлого хэрэгжүүлнэ.

undefined image
05.

Тав ЭХ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Дэлхийн уур амьгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулсан ногоон хөгжлийн цогц бодлогыг бүх талаар дэмжинэ. Үндэсний язгуур соёл, хэл, ёс заншил, нүүдлийн соёл иргэншлийн шилдэг өвийг хадгалан, хамгаалж уламжлан хөгжүүлнэ. Шинжлэх ухаан, инновацын дэвшлийг нэвтрүүлж, өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд дасан зохицох үндэсний чадавхыг бэхжүүлнэ. Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч хөдөлмөрийн үнэ цэнийг өсгөж, оюуны хөгжлийг эн тэргүүнд тавина. Хүн төрөлхтний оршихуйн үндэс болсон байгаль орчноо унаган төрхөөр нь хойч үедээ өвлүүлэхийг зорино.Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан хөдөө аж ахуй, хариуцлагатай аж үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

undefined image
Video background 1
Video background 2
Video background 3
Video background 4
Video background 5
Мэдээ мэдээлэл
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
( Бүтэц )

Удирдах
Зөвлөл

funfact-image
39
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
( Бүтэц )

Хяналтын
хороо

funfact-image
26
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
funfact-image
( Бүтэц )

Ажлын

Алба
Хэрэгжүүлж буй

Төсөл хөтөлбөр

01

Цахим нам 2.0

Монгол Ардын Нам 2017 онд болсон 28-р их хурлаараа харилцаа холбоо, техник, мэдээлэл технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлсэн билээ.

02

Хүний эрхийн манлайлагч 30,000

Монгол Ардын Намын 30 дугаар Их Хурлын 11 дүгээр тогтоолын 3 дахь хэсэгт “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Ардын Нам нийт гишүүдийнхээ арваас дээш хувь буюу гучин мянга орчим гишүүдээ хүний эрхийн хамгаалагчаар сурган бэлтгэх” ажлыг Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн манлайлан Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоотой хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

03

“Оролцъё, төлөөлье” жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг дэмжих хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

global-imageoverlay-image

Санал сэтгэгдэл

testimonial-logo
5/5

Сэтгэгдэлд үндэслэсэн

Найман настай байхдаа Амгаланд байрлах Жанжин клубыг сэргээн барих ажилд оролцож тоосго үүрч, чулуу зөөн, битон битоноор усанд явах зэрэгт гарын үзүүрээ хүргэж билээ.

О.БААТАР
О.БААТАР

Ахмадын Холбооны тэргүүлэгч

Найман настай байхдаа Амгаланд байрлах Жанжин клубыг сэргээн барих ажилд оролцож тоосго үүрч, чулуу зөөн, битон битоноор усанд явах зэрэгт гарын үзүүрээ хүргэж билээ.

О.БААТАР
О.БААТАР

Ахмадын Холбооны тэргүүлэгч

Найман настай байхдаа Амгаланд байрлах Жанжин клубыг сэргээн барих ажилд оролцож тоосго үүрч, чулуу зөөн, битон битоноор усанд явах зэрэгт гарын үзүүрээ хүргэж билээ.

О.БААТАР
О.БААТАР

Ахмадын Холбооны тэргүүлэгч

Найман настай байхдаа Амгаланд байрлах Жанжин клубыг сэргээн барих ажилд оролцож тоосго үүрч, чулуу зөөн, битон битоноор усанд явах зэрэгт гарын үзүүрээ хүргэж билээ.

О.БААТАР
О.БААТАР

Ахмадын Холбооны тэргүүлэгч

Найман настай байхдаа Амгаланд байрлах Жанжин клубыг сэргээн барих ажилд оролцож тоосго үүрч, чулуу зөөн, битон битоноор усанд явах зэрэгт гарын үзүүрээ хүргэж билээ.

О.БААТАР
О.БААТАР

Ахмадын Холбооны тэргүүлэгч

Найман настай байхдаа Амгаланд байрлах Жанжин клубыг сэргээн барих ажилд оролцож тоосго үүрч, чулуу зөөн, битон битоноор усанд явах зэрэгт гарын үзүүрээ хүргэж билээ.

О.БААТАР
О.БААТАР

Ахмадын Холбооны тэргүүлэгч

Найман настай байхдаа Амгаланд байрлах Жанжин клубыг сэргээн барих ажилд оролцож тоосго үүрч, чулуу зөөн, битон битоноор усанд явах зэрэгт гарын үзүүрээ хүргэж билээ.

О.БААТАР
О.БААТАР

Ахмадын Холбооны тэргүүлэгч

award-image
award-image
award-image
Түүхэн товчоо
XIX-XX зуун
Ардчилсан социализмын дэвшилтэт хэлбэр рүү
XIX-XX зуун
Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явц
XIX-XX зуун
Шинэчлэлийн бодлогыг эхлүүлэв
XIX-XX зуун
Мал аж ахуйгаас бүрддэг Монгол орны эдийн засгийг олон салбарт шилжүүлэв
XIX-XX зуун
Монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгав
XIX-XX зуун
Монгол орны хөгжлийн чиг баримжаа
XIX-XX зуун
Монгол Ардын Намын түүх бол ХХ зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн түүх